Авгалдай онгон
Авгалдай хэмээх их сахалтай онгон бөө нарын дунд түгээмэл байдаг байна. Авгалдайг зэс, гууль, мод, мөнгөөр хийдэг. Авгалдайн талаар олон хууч яриа байдаг. Нэг хэсэг нь: “Урьд цагт авгалдай хүн байсан бөгөөд Хамниганы Гүүлин хааны охин Хэтэрхэн гэж эхнэртэй байжээ. Тэд Баахан гэдэг нэртэй ганц хүүтэй байсан гэнэ. Нэг өдөр эхнэр нь айлд бөөлөх гээд явахдаа хүүгээ сайн харж байгаарай гээд Авгалдайд захижээ. Авгалдай өөрөө тамхичин хүн байж. Тамхиар дутаж хүүгээ гэртээ орхиод, хажуу айлдаа орж тамхи аваад гарч иртэл Баахан хүү нь гэрээсээ гарч гүйжээ. Ингээд араас нь гүйж явтал нэгэн хуй салхи гарч ирээд хүүг нь усруу хаячихаж гэнэ. Үүнээс болж Авгалдай гэртээ харьж чадахгүй болсон гэж урьдын хүмүүс ярьдаг[1] “ Мөн энд авгалдайг хонь, хургаар хүндэлдэггүй, аманд нь өөх хийгээд л идүүлчихдэг. Авгалдай нь удаган хүнд байдаг гэжээ. Нөгөө хэсэг нь: Эхнэр нь авгалдайн толгойг алтан анжисаар өнчин ганц хайлаасны дэргэд тас цавчсан. Тиймээс биегүй толгой нүглээ наминчлан:
Удган хүний угын харгуйг гэрэлтүүлдэг
Бөө хүний бүхий л үйлд тусалдаг онгон болно гэж андгайлсан гэдэг. Хүүгээ алдсан гэмтэй учир удган хүнд илүү тусладаг гэж үздэг.
Бөө нар Авгалдайг аливаа муу сайн зүйл хийхдээ дуудаж туслалцаа эрдэг байна. Авгалдайн дуудлагад:
Аяарын зүүн урд зүгээс
Гутаар тэнгэрийн хүбүүн
Гүүлин хааны хүргэн
Эр хар энгүүмэй
Ингүү хар Авгалдай гэж дуудан
Өвчин зовлонг мулталж
Үхэл зовлонг холдуулж
Үйлийг минь бүтээлцэж өгнө үү? хэмээн сайн, муу зүйлээ түүгээр хүргүүлдэг байна. Энд гарч буй Гутаар тэнгэр нь аливаа муу зүйлсийг хүлээн авч зайлуулдаг тэнгэр бололтой. Мөн Гутаар тэнгэр нь зүүн урьд байдаг байна. Буддын шашинд Зүүн урдаас аливаа хорлол ирдэг гэж үзэн сүм хийдийн зүүн урьд хаалт хийх нь элбэг байна. Монголчууд “хүргэн хүү хүчтэй, хүзүүний мах амттай” гэж ярьдаг. Авгалдай нь хамниганчуудын хүргэн, учир тэдэнд хүргэний хүчийг үзүүлж муу бүхнээс нь салгаж өгдөг байна. Авгалдайг зарим бөө нар олон төрөлд хуваан үздэг. Харын авгалдай, цагааны авгалдай, Ойхоны авгалдай, тэнгэрийн авгалдай гэх мэт. Овог аймгуудын ялгаанаас үүдэн олон төрлийн авгалдай байдаг гэж үзэх болсон байна.
[1] Б.Ренчин “Монгол бөөгийн дуудлага” 414
3 comments:
blogo ajiluulaarai
tasiin duudlaga surmaar bnaaa help me
Casino Games Online - DrMCD
The best 영주 출장마사지 casino games · Blackjack 거제 출장마사지 · Craps · Roulette · Blackjack 영주 출장안마 · Craps · Slots · 전라남도 출장샵 Blackjack · Craps · Slots · 통영 출장마사지 Poker.
Post a Comment